Burnout гэж юу вэ: Шинж тэмдэг, хор нөлөө, үе шат

Blog Images

Урт хугацаанд өндөр ачаалалтай ажиллах, стрессээсээ ангижрахгүй удаан хугацаанд явах нь таныг бие махбодын болон сэтгэл санааны хувьд burnout-д ороход нөлөөлдөг. Энэхүү өвчлөл нь аажим аажмаар үүсдэг бөгөөд урт хугацаанд эмчлүүлэхгүй явах нь маш хор нөлөөтэй ажээ.

Burn out гэж юу вэ?

1970 онд сэтгэлзүйч Герберт Фрейденбергер анх гаргаж ирсэн burn out хэмээх ойлголт нь бие мах бод, сэтгэл зүй, оюун санааны хэвийн бус байдлыг алдагдуулсан маш хүнд стрессийн түвшин юм.

Burn out-ийн энгийн нэг ядаргаанд оролтоос хэцүү зүйл нь хүмүүс өдөр тутмын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хэцүү болгодог. Энэ нөхцөлд орсон хүмүүс амьдралын идэвхгүй, гутранги үзэлтэй болж өглөө босох ч эрч хүчгүй болсон байдаг. Burn out нь өөрөө яваандаа эмчлэгддэггүй бөгөөд эмчлэхгүй бол сэтгэл гутрал, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг сэтгэл зүйн болон бие мах бодын ноцтой өвчлөлд хүргэдэг.

Хэн өвчлөх магадлалтай вэ?

Энэхүү өвчлөлөөр ачаалал ихтэй, стресст өртөмтгий төрлийн ажил хийдэг хүмүүс өртөх магадлал илүү өндөр. Мөн ажил мэргэжлийн онцлогоос гадна ажлынхаа хажуугаар хүүхэд өсгөж буй хүмүүс өртөх магадлалтай. Мөн ажлын төгс хийхийг эрмэлздэг, өөртөө хэт их ачаалал өгдөг хүмүүс үүний золиос болдог.

Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрч байвал та burnout болсон байж болзошгүй юм. Үүнд:

●︎ Ядрах- Бие мах бод болон сэтгэл санааны хувьд ядарсан мэдрэмж төрөх. Толгой өвдөх, ходоод өвдөх, хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах.

●︎ Өөрийгөө тусгаарлах- Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ ойлголцоход хүндрэлтэй болох, тэднээс зайгаа барих

●︎ Бодит байдлаас өөрийгөө холдуулахыг хичээх- Ажлын ачаалал, эцэс төгсгөлгүй шаардлагаас өөрийгөө холдуулахын тулд зугтахыг хүсэх. Согтууруулах ундаа хэрэглэж, хэт их хооллож өөрийгөө тайвшруулахыг эрмэлзэх

●︎ Хэтэрхий эмзэг болох- Амархан уурлаж, амархан гомдох мөн ердийн зүйлд хэт их уцаарлах гэх мэт

●︎ Хэт өвчлөмтгий болох- Удаан хугацааны стресс нь дархлааг бууруулж амархан өвчлөх үндэс болдог.

Burn-out-ийн сөрөг нөлөө:

●︎ Ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө

●︎ Хобби болон гэр бүлийнхэндээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд хүндрэл учруулна

●︎ Зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал, амиа хорлолтод өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ

Сэтгэл судлаач Герберт Фрейденбергер нь энэхүү өвчний 12 үе шатыг тодорхойлсон.

1-р үе шат: Хэт их хүсэл эрмэлзэлтэй болох-Шинэ ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ажлаа сайн хийхийг хүссэн хэт их хүсэл эрмэлзэл нь ядрах шалтгаан болдог.

2-р үе шат: Өөрийгөө илүү их шаргуу ажилла гэж хүчлэх: Хэт их амбиц нь цаг наргүй ажиллахыг шаарддаг.

3-р үе шат: Өөрийнхөө хэрэгцээг үл тоомсорлох- Унтаж амрах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягаа золиослох

4-р үе шат: Асуудлын шалтгааныг бусдаас хайх- Өөрөө өөрийгөө маш их шахаж байгаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд дарга, хамтран ажилладаг хүмүүстээ бурууг өгөх

5-р үе шат: Ажлаас өөр зүйлд цаг гаргахгүй байх- Гэр бүлдээ цаг гаргах, найзуудтайгаа уулзах, болзоонд явах, кино үзэх, үдэшлэгт явах зэрэг нь эсэргээрээ дарамт болж эхэлнэ.

6-р үе шат: Үгүйсгэл- Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ харьцахдаа тэвчээргүй зан гаргана. Гэвч энэхүү үйлдэлдээ бусдыг буруутгана.

7-р үе шат: Татгалзах- Найз нөхдөөсөө хөндийрч эхэлнэ. Тэдэнтэй харилцаагаа үргэлжлүүлэхэд тун хэцүү болж, зайсхийнэ.

8-р үе шат:Зан авир өөрчлөгдөх- Илүү түрэмгий, хурдан ууртай болж эхэлнэ.

9-р үе шат: Өөрийгөө алдаж эхэлнэ- Өөрийн хийх дуртай зүйл, итгэл үнэмшлээ алдаж, амьдралаа удирдах чадваргүй эхэлнэ.

10-р үе шат: Сэтгэлийн түгшүүр мэдрэгдэх- Үргэлж түгшүүр мэдэрч түүнийгээ давах туулахын тулд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэт их идэх, мөрийтэй тоглох зэрэг үйлдэл гаргаж эхэлнэ.

11-р үе шат: Сэтгэлийн хямралд өртөх-Амьдрах утга учиргүй болж итгэл найдвараа алдаж эхэлнэ.

12-р үе шат: Сэтгэл зүйн болон бие махбодын уналт- Сэтгэл гутрал болон бие мах бод ямар ч эрч хүчгүй, юу ч хийх хүсэлгүй болсон байна.