2022 онд хамгийн өндөр цалин авч буй CEO нар

Blog Images

1.Илон Маск- $595.3 million

2022 оны технологийн салбарын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлын жагсаалтыг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, тэрбумтан Илон Маск тэргүүлэв. Түүний хөрөнгө энэ оны 4-р сарын байдлаар 273 тэрбум ам.доллар хүрчээ.

2. Тим Күүк – $133.7 million

Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күүк технологийн бизнесийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлын хоёрдугаарт жагсчээ. Тэрээр 10 гаруй жил технологийн салбарт ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Стив Жобсын удирдлага дор компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. 2011 онд ажлаа хүлээн авснаас хойш 2020 он хүртэл компанийн орлого, ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, компанийн зах зээлийн үнэлгээ 348 тэрбум доллараас 1.9 их наяд доллар болж өссөн байна.

3. Томас Рутлеж– $116.9 million

Томас М.Рутлеж нь 93,000 гаруй ажилтантай, 41 муж улсын 32 сая гаруй хэрэглэгчдэд Интернэт, ТВ, Дуут болон Мобайл харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг Spectrum брэндийн дор Charter Communications компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал юм. Түүний удирдлаган дор Charter Time Warner Cable болон Bright House Networks-тэй нэгдэж, компанийнхаа хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн.

4. Жозеф Ианниелло – $116.6 million

Жозеф Р.Ианниелло нь тусгай зориулалтын худалдан авалтын компани болох Argus Capital Corp-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга. Тэрээр 2019 оноос 2020 оны хооронд ViacomCBS-ийн CBS Entertainment Group нэгжийн дарга, 2018 оны 9-р сард CBS корпорацийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

5. Сумит Сингх – $108.2 million

Сумит Сингх бол цахим худалдааны Chewy, Inc компанийн гүйцэтгэх захирал юм. Chewy-д орохоосоо өмнө Сумит Amazon болон Dell-д удирдах албан тушаал хашиж байсан. Тэрээр Остин дахь Техасын их сургуульд инженерийн чиглэлээр магистр хамгаалсан. Мөн Чикагогийн Их Сургуулийн Бут Бизнесийн Сургуулийн МВА зэрэгтэй.