Энэ онд гарч буй шилдэг технологиуд

Blog Images

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас оны шилдэг, шинэ технологиудыг 10 дахь жилдээ танилцуулж байна. Цар тахлын үеийн дэлхий ертөнцөд өдгөө уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүнсний тогтвортой үйлдвэрлэл, хүн төрөлхтний эрүүл мэндийг дээшлүүлэх гэсэн томоохон сорилтууд тулгараад байгаа билээ. Тиймээс ДЭЗЧ эдгээр том асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болохуйц шилдэг 10 технологийг энэ удаа нэрлээд буй юм.

НҮҮРСТӨРӨГЧИЙГ БУУРУУЛАХ НЬ

Уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх талаарх өргөн хүрээтэй амлалтууд шинэ технологиудыг илүү ихээр "төрүүлнэ". Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахын тулд бүх хүчин чадлаа дайчлахад бэлэн болсон. Хүлэмжийн хийн ялгарлын хоёр дахь том үйлдвэрлэгч болох АНУ л гэхэд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хэмжээг хоёр дахин бууруулж, 2005 оны түвшинд хүргэх зорилт тавьсан. Их Британи 1990 оны түвшнээсээ 68 хувь бууруулахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн Парисын хэлэлцээрийн хүрээнд амласан амлалтаа биелүүлэх улс орнуудын чармайлтад технологийн дэвшил хамгийн чухал үүрэгтэй болж. Үүний тулд машин унах, хоол хийхээс авахуулаад өдөр тутмын амьдралын алхам бүрийг нүүрстөрөгч багатай, бүр огт ялгаруулдаггүй технологиор шийдэж, орлуулах шаардлага байгаа. Иймд Засгийн газрууд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ үүсэж байгааг онцолжээ.

АМЬСГАЛААР НЬ ӨВЧНИЙГ ОНОШЛОХ НЬ

Өвчтөнүүдийг шинжилж, оношлох нь удахгүй амьсгаа аваад гаргахтай адил хялбархан болно. Амьсгал мэдрэгч шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар, хүний амьсгалд агуулагддаг 800 гаруй төрлийн найрлагыг ашиглан өвчнийг оношилдог болно. Тухайлбал, хүний амьсгал дахь ацетон өсөх нь чихрийн шижин өвчнийг илтгэдэг.

ҮР ТАРИА ӨӨРӨӨ БОРДООГОО “ҮЙЛДВЭРЛЭДЭГ” БАЙВАЛ ЯМАР ВЭ?

Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр дэлхий дээр жил бүр 110 сая гаруй тонн азотын бордоо ашиглаж буй. Хэрэв үр тариа буурцагт ургамал шиг азотыг аммиак хэлбэрт "хөрвүүлэх" замаар газар тариалан өөрөө азотыг тогтоон барьж чадвал яах вэ? Шинээр гарч ирж буй шилдэг технологиудын жагсаалтад багтахын тулд судлаачид бусад үр тариаг эрдэнэ шиш шиг болгохыг зорьж байна. Шошны төрлийн ургамлын бордоо “үйлдвэрлэх” байгалийн чанарыг буурцагт ургамалд "хуулбарлахдаа" нянгийн хоорондох симбиотик молекулын холбоосыг ашиглахаар судлаачид ажиллаж байгаа юм.

УТАСГҮЙ ДОХИОНООС ЭРЧИМ ХҮЧ

Юмсын интернэт(IoT)-ийн ажиллагааны зарчим нь интернэт холболт ашигладаг олон тэрбум электрон төхөөрөмжөөс бүрдэх тал бий. IoT мэдрэгч нь бидний өдөр тутмын амьдралд чухал ач холбогдолтой өгөгдлийг мэдээлдэг, маш бага чадалтай төхөөрөмж. Батарей ашиглалтын хугацаа хязгаарлагдмал тул орон нутгийн орчинд цэнэглэхэд хүндрэлтэй болдог. Тэгвэл 5G технологи нь хангалттай хүчтэй утасгүй дохиог өгч байгаа тул IoT мэдрэгч дэх жижиг антенн нь ийм дохионоос эрчим хүч "цуглуулах” боломжтой болсон.

ИЛҮҮ УРТ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ИНЖЕНЕРЧЛЭХ НЬ

ДЭМБ-ын мэдээлснээр 2015-2050 оны хооронд 60 ба түүнээс дээш настай дэлхийн хүн ам 12 хувиас 22 хувь болж, хоёр дахин өсөх тооцоолол бий. Хөгшрөлт нь хорт хавдар, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэцийн хомсдол, зүрхний өвчин зэрэг цочмог болон архаг өвчинтэй холбогддог. Судлаачид хүнийг зөвхөн урт наслах төдийгүй эрүүлээр удаан амьдрахад тус болох молекулын зарчмын талаар эртнээс ойлголттой болсон. Омик технологи (жишээлбэл, бүх генийн үйл ажиллагааны концентрацийг эсвэл эс дэх бүх уургийн концентрацийг нэгэн зэрэг хэмжих боломжтой) болон эпигенетикийн ойлголтыг ашиглан судлаачид идэвхтэй эмчилгээний зорилтуудыг санал болгодог өвчний гол таамаглал болох биомаркеруудыг тодорхойлох боломжтой.