4/7 АЖЛЫН ӨДӨР: Үр ашиг, стратеги

Blog Images

Ажлын цаг урт байх нь ажилчдын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Долоо хоногт 40 цаг ажиллах нь ажилчдыг шаардлагагүй ядрааж болзошгүй аж. Энэ хүрээнд АНУ, Их Британи, Япон зэрэг улс ажлын дөрвөн өдрийн туршилтыг хийж, хэрэгжүүлээд эхэлжээ. Олон нийт дунд ажлын дөрвөн өдөртэй байх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө аль эсвэл эсэргээрээ байна гэдэг дээр янз бүрийн байр суурьтай байна.

ДӨРВӨН ӨДӨРТЭЙ АЖЛЫН ДОЛОО ХОНОГ ГЭЖ ЮУ ВЭ?

Дөрвөн өдөртэй ажлын долоо хоногийн гол зарчим нь ажилчдын бүтээмж, цалин, ашгийн хэмжээг алдагдуулахгүйгээр бага хугацаанд өндөр бүтээмж гаргах юм. Ажиллах цагийн тухайд даваа гарагаас пүрэв гарагийн хооронд ажиллаж, бусад өдрүүдэд амрах бөгөөд зарим тохиолдолд ажилчны санал дээр үндэслэн гурав дахь амралтын өдрийн товыг тогтоох боломжтой. Гэхдээ удаах шийдлийн сул тал нь хүн бүрийн ажлын цагийн тааруулж, багаар ажиллах боломжоор хангахад хүндрэл учруулж болзошгүй.

Бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллах цагийг багасгах санаачилга нь аж үйлдвэрийн хөгжлийн түүхэнд шинэ зүйл биш аж. Хүн төрөлхтөн ажлын 6 өдөртэй байсан ба 1926 оноос Форд Моторт компанийн санаачилгаар 7 хоногт 40 цагаар ажиллах боломжтой болсон. Харин АНУ-д 1900 оноос хойш ажлын дөрвөн өдрийн туршилтууд явагдаж эхэлсэн юм. Үүний дараа 2004 онд Спанийн Форк Ситигийн засгийн газар 4 өдөр/10 цаг хуваарийг туршсан. Мөн Юта мужийн засгийн газар 2008-2011 оны 11-р сар хүртэл энэ хуваарийн туршилтыг хийжээ.

УЛС ОРНУУДЫН ДОЛОО ХОНОГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ ХАРЬЦУУЛБАЛ

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2020 онд ажил эрхэлсэн хүмүүсийн ажилласан дундаж цаг 1,332 буюу долоо хоногт дунджаар 25,6 цаг байв. Америк хүмүүсийнх 1,767 буюу 7 хоногт 34 цаг байсан бол Канад улсынх 32 цаг ажээ. Харин долоо хоногт дөрвөн ажлын өдрийн туршилт хийж буй улсууд буюу Их Британид 26 цаг, Испанид 30 цаг, Японд 31 цагийг долоо хоногт ажиллахад зарцуулдаг. Эдгээр мэдээллээс харахад Америкчуудын ажиллаж буй дундаж цаг нь 4/7 ажлын долоо хоногийн ажиллах цагтай тэнцүүхэн байна.

4/7 АЖЛЫН ЦАГИЙН ҮР АШИГ

Долоо хоногийн 71 хувийг ажиллаж өнгөрөөх цагийг 57 хувь болгож багасгаж буйн ач холбогдол нь ажилчдын амьдралын чанар дээшлэхэд чиглэнэ. Цөөхөн цаг ажиллаж, удаан амрах нь ажилчдыг дараах зүйлсэд цаг зав гаргах нөхцөлөөр хангадаг. Үүнд: ● Гэр бүл, найз нөхөд, тэжээвэр амьтдадаа чанартай цаг гаргах
● Эмнэлгийн үйлчилгээ авах хангалттай цагтай болох
● Хувь хүний хөгжилдөө анхаарах
● Боловсролын зэргээ ахиулах
● Аялах, шинэ хоббитой болох
● Гэр, ахуйн ажилдаа анхаарлаа хандуулах
Харин ажил олгогчдын хувьд ажилчдадаа өөрсдөө цагаа хянах боломжийг нь чөлөөтэй олгосноор дараах эерэг өөрчлөлтийг бий болгосон. Үүнд: ● Борлуулалт нэмэгдсэн
● Ажилчдынхаа ажлаас халшрах өвчлөлд өртөх магадлалыг бууруулж, тогтвортой ажиллах хүчин зүйлийг нэмэгдүүлсэн
● Оффисын урсгал зардал буурсан
● Компанийн нээлттэй ажлын байранд ирүүлсэн анкетын тоо нэмэгдсэн

4/7 АЖЛЫН ХОНОГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ КОМПАНИУДЫН БАРИМТАЛЖ БУЙ СТРАТЕГИ

● Ажил үүргийг эрэмбэлж, дахин үнэлэх
● Ажилчдын анхаарал төвлөрөхөд тусалж, сатааруулах хүчин зүйлсийг багасгах
● Технологийн дэвшлийг ашиглан автоматжуулалтыг нэмэгдүүлэх
● Ажилчдынхаа бүтээлч сэтгэхүйг дэмжих
● Ажлын байран дээрх олон нийтийн арга хэмжээг багасгах
● Хурал, цуглааны тоог багасгаж, хугацааг богиносгох
● Е-Мейл болон зурвас бичихэд ашигладаг хугацааг багасгах
● Долоо хоногийн зорилтуудаа тодорхой болгох
● Цагийг биш үр дүнг хэмжих
● Ажилчдын цалин хөлсийг хэвээр нь хадгалах
● Алдаанаасаа тогтмол суралцаж, сайжруулах

МОНГОЛЫН ТУХАЙД 4/7 АЖЛЫН ӨДӨР ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Монголчууд жилд дунджаар 1,960 цаг буюу 7 хоногт дунджаар 38 цаг ажилладаг. 4/7 ажлын өдрийн туршилтыг хийж буй орнуудтай харьцуулахад технологи ашиглан хүний үйл ажиллагааг хөнгөвчилж буй үзүүлэлт доогуур мөн дөрвөн улирал солигдохтой холбоотой үйл ажиллагаа нь зогсдог салбаруудаас шалтгаалан энэ системийг нийтээр оруулж ирэхэд хүндрэлтэй тал олон. Мөн дээрх туршилтыг хийж буй орнуудын эдийн засгийн үзүүлэлт манай улстай харьцуулахад харьцангуй өндөр байгаа юм.

4/7 ажлын өдрийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй судалж болох эх сурвалжуудыг хуваалцаж байна.

Ном, зохиол:

1.The 4 Day Week: How the Flexible Work Revolution Can Increase Productivity, Profitability and Well-being and Help Create a Sustainable Future by Andrew Barnes
2.Shorter: Work Better, Smarter, and Less—Here’s How by Alex Soojung-Kim Pang
3.Deep Work: Rules for Focused Success in a Distracted World by Cal Newport

Цахим эх сурвалж:

1.A Guide to Implementing the 4-Day Workweek by the Harvard Business Review
2.Wildbit’s blog post series on the 4-Day Workweek
3.4 Day Week Global

Эх сурвалж: Investopedia