АНГЛИ ХЭЛ ДЭЭР СОНСОХ БОЛОМЖТОЙ ХУВИЙН САНХҮҮГИЙН ТОП 10 ПОДКАСТ

Blog Images

Подкастын салбар сүүлийн хэдэн жилийн турш хурдтай өсөж, энэ хэрээр уг салбарын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. PodcastHosting.org мэдээлснээр 2021 оны 12-р сарын байдлаар дэлхий даяар 2 гаруй подкастын 48 сая дугаар цацагджээ.

Хувийн санхүүгээ төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, тэтгэврийн хуримтлалтай болох, чухал худалдан авалт хийх гэж буй хүмүүст зөвлөгөө өгч, санхүүгийн мэдлэг олгох топ 10 хувь хүний санхүүгийн подкастыг танилцуулж байна.

1.THE DEV RAMSEY SHOW

Давтамж: 7 хоног бүр

Подкастын дундаж хугацаа: 40 минут

Ерөнхий агуулга: Дев Рамси мөнгөний талаар төрөл бүрийн зөвлөгөө өгч хэрхэн хувийн санхүүгээ хөтлөх, мөнгөө ухаалгаар удирдах, баялаг бүтээх талаар хуваалцдаг.

2.THE CLARK HOWARD PODCAST

Давтамж: 7 хоногийн ажлын өдрүүдээр

Подкастын дундаж хугацаа: 40 минут

Ерөнхий агуулга: Энэхүү подкастын зорилго нь сонсогчдодоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь туслах юм. Мөнгө хэмнэх, өсгөх зөвлөгөөнөөс гадна санхүүгийн төрөл бүрийн мэдээллүүд хүргэдэг.

3.WOMEN AND MONEY

Давтамж: Пүрэв, ням гарагуудад

Подкастын дундаж хугацаа: 20-30 минут

Ерөнхий агуулга: 40 жилийн туршлагатай Сүзэ Орман сонсогчдодоо санхүүгийн асуудлыг мөнгөөр шийдэж чадахгүй гэдэг өнцгийг хүргэдэг. Тэрээр хүний амьдралын зорилго бол их мөнгө олох бус утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах юм гэдгийг ойлгуулахыг хүсдэг.

4.SO MONEY

Давтамж: Даваа, Лхагва, Баасан гарагуудад

Подкастын дундаж хугацаа: 30 минут

Ерөнхий агуулга: Санхүүгийн сурвалжлагч, зохиолч, телевизийн од Фарноош Тораби уг подкастаараа Арианна Хаффингтон, Сет Годин, Маргарет Чо зэрэг дэлхийн бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлдэг.

5.AFFORD ANYTHING

Давтамж: 7 хоногт 2 удаа, өдрүүд харилцан адилгүй

Подкастын дундаж хугацаа: 40 минут

Ерөнхий агуулга: Хөтлөгч Паула Пант бизнес эрхлэгчид, эрт тэтгэвэрт гарсан хүмүүс, саятан, хөрөнгө оруулагчид гээд олон янзын хүмүүстэй ярилцлага хийж хэрхэн ажил, амьдралын тэнцвэрээ зохимжтойгоор удирдах талаар судалгаа хийжээ. Уг подкастаас та өдөр тутам өөрийн мөнгө, цаг зав, энерги эрч хүч, анхаарлаа зөв хуваарилж оновчтой шийдвэр гаргах талаар мэдээлэл авах боломжтой.

6.BIGGER POCKETS MONEY

Давтамж: Даваа гараг бүр

Подкастын дундаж хугацаа: 60 минут

Ерөнхий агуулга: Минди Женсен, Скотт Тренч гэх санхүүгийн экспертүүдийн ярилцлага нь сонсогчдодоо хэрхэн мөнгийг их олж, их хадгалж, ухаалгаар зарцуулан хөрөнгөө өсгөх талаар зөвлөдөг.

7.THE MONEY GUY SHOW

Давтамж: Ням гараг бүр

Подкастын дундаж хугацаа: 60 минут

Ерөнхий агуулга: Брайн Престон, Бо Хансон нар нь хөрөнгийн менежер, санхүүгийн төлөвлөгч нар бөгөөд сонсогч нартаа хэрхэн санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах талаар бодит амьдрал дээр тулгардаг түгээмэл жишээнүүд дээр үндэслэн зөвлөгөө өгдөг.

8.OPTIMAL FINANCE DAILY

Давтамж: Өдөр бүр

Подкастын дундаж хугацаа: 10 минут

>Ерөнхий агуулга: Хөтлөгч Диана Мерриам, Дан Вайнберг нар подкастаараа дамжуулан хүн бүрийн мэдэх ёстой санхүүгийн энгийн зарчмуудын талаар мэдлэг олгодог.

9.MONEY FOR THE REST OF US

Давтамж: Лхагва гараг бүр

Подкастын дундаж хугацаа: 30 минут

Ерөнхий агуулга: оруулалтын ерөнхий стратегич, мөнгөний менежер асан Ж.Дэвид Стейн мөнгө хэрхэн ажилладаг, хэрхэн хөрөнгө оруулах, мөнгөнд зовохгүйгээр амьдрах гэх мэт мөнгөтэй холбоотой бүхий л зүйлсийн талаар ярилцдаг. Тэрбээр сонсогчдод санхүүгийн асуудлаа энгийн ойлгомжтой байдлаар хэрхэн зохицуулахыг зөвлөдөг.

10.PLANET MONEY

Давтамж: Лхагва , баасан гарагт

Подкастын дундаж хугацаа: 15-30 минут

Ерөнхий агуулга: Үндэсний радиогийн сүлжээ нь 2008 онд эдийн засгийн хямралын дараа энэхүү контентыг эхлүүлжээ. Уг шоуны продюсерууд эдийн засаг, санхүүгийн ээдрээтэй сэдвүүдийн талаар энгийн, бүтээлч аргаар тайлбарладаг.